2015-08-17

Эрүүл мэндэд хор нөлөөгүй гэр ахуйн цэвэрлэгээний бодис хийх зөвлөгөө

Хүмүүс ахуйн хэрэглээндээ янз бүрийн хүчтэй химийн нэгдлүүдийг агуулсан угаалгын бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Та хэзээ нэгэн цагт миний хэрэглэж байгаа цэвэрлэгээний бүтээгдэхүүн миний гэр бүлийн эрүүл мэндэд аажмаар ямар нэг хор хөнөөл учруулах химийн бодис агуулсан эсэхийг нягталж, эргэлзэж байсан уу? Хямд төсвөөр 100% байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг ашиглан маш сайхан үнэртэй, цэвэрлэх чадвар өндөртэй, эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй цэвэрлэгээний бүтээгдэхүүн хийж болдогийг гэрийн эзэгтэй нартаа зааж өгөх гэж байна.

Найрлагад орох ерөнхий бүтээгдэхүүний танилцуулга

Бейкинг сода: Бейкинг сода бол вирус устгах чадвартай хүнсний бүтээгдэхүүн юм. Мөн цэвэрлэх, үнэр дарах үйлчилгээтэй бөгөөд өнгөлөх, өөх тос болон бохирдолыг арилгах чадвартай.

Castile саван: Castile саван нь ямар нэг амьтны гаралтай тос болон химийн бүтээгдэхүүн агуулаагүй 100% ургамлын гаралтай саван юм. Энэ саван бохирдолыг цэвэрлэх зориулалттай.

Цагаан цуу: Цагаан цуу бол хүчил бөгөөд борхиродолт, түлэгдэлтийг гайхалтай арилгах чадвартай хүнсний бүтээгдэхүүн юм. Шарлалтаас хамгаалах, хөгцөрөлтөөс хамгаалах, цэвэршүүлэх; бактерийг 99%, хөгцийг 82%, Вирусыг 80% устгадаг

Лемоны шүүс: Лемон нь хөгцийг устгах, түлэгдэлтийг арилгах , өнгө оруулах гайхалтай үйлчилгээтэй жимс юм.

Эфирийн тос: эфирийн тос нь маш сайхан үнэр оруулагч ургамлын тос юм.

Borax: Borax бол боороор баяжуулагдсан давс бөгөөд олон төрлийн цэвэрлэгээний бүтээгдэхүүний үндсэн орц болдог. Үнэр дарах, Ариутгах үйлчилгээтэй.

Давс: Цэвэрлэх, ариутгах

Угаалгын өрөөний цэвэрлэгээний бүтээгдэхүүн

Дэлгүүрт ургамлын гаралтай цэвэрлэгээний маш олон төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг боловч та цэвэр байгалийн гаралтай илүү хямд бөгөөд удаан хугацаанд хэрэглэх цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг өөрөө хийх боломжтой бөгөөд та угаалгын өрөөгөө цэвэр, өнгөлөг байлгаж чадна.

Зөвлөгөө

  • Онгоц ба пилта хавтан цэвэрлэх
    Шилэн сав болон шүршигчиндээ аягны 2/3 - аар сода, 1/2 -ээр ургамлын гаралтай шингэн саван хийнэ. Дээр нь аяганы 1/2 -ээр ус болон цайны халбагаар 2 удаа шингэрүүлсэн цагаан цуу хийнэ. Хэрэглэхийнхээ өмнө сайн сэгсэрч найруулна. Алчуур болон парлоноо усанд норгож хэрэглэнэ.
  • Хуурай цэвэрлэгээний бүтээгдэхүүн
    Нэг аяга сода, нэг аяга Borax, нэг аяга давс ийг шилэндээ хийж сайтар хутгаж холино. Цэвэрлэх гадаргуу дээр цацаж, алчуур болон парлоноороо хүрч хэрэглэнэ.
  • Суултуур цэвэрлэх бүтээгдэхүүн
    Аяганы 1/4 сода эсвэл borax, нэг аяга цагаан цууг хольж суултуурлуугаа тарааж хийгээд хамгийн багадаа 15 минут хүлээж дараа нь суултуурын угаалтуураар зүлгэж усаар зайлна.
  • Толь болон шилэн гадаргуу цэвэрлэх бүтээгдэхүүн
    Аяганы 1/4 хэмжээтэй цагаан цууг 4 -н аяга халуун устай хамт шүршигчиндээ хийж сайтар сэгсэрнэ. Шилэн гадаргууруугаа цацаж, хуурай алчуур болон сонингийн цаас ашиглан арчина.
  • Ус зайлуулах хоолойг цэвэрлэх бүтээгдэхүүн
    1/2 аяга содыг хоолой руу цацаж, араас нь 1 аяга цагаан цуу хийж, хамгийн багадаа 15 минут хүлээж, буцалж байгаа халуун ус хийнэ.
  • Шал ариутгагч бүтээгдэхүүн
    7.5 литер халуун ус түмпэнд хийж, дээр нь1/2 borax хийж шалаа цэвэрлэнэ.
  • Кальц болон шохойжилт арилгах бүтээгдэхүүн
    Ус гоождог хэсгээр палан шарладаг тэгвэл үүнийг арилгахдаа цагаан цуунд алчуураа норгож шарласан хэсгийг сайн үрж хамгийн багадаа 2 цаг, эсвэл нэг шөнийн дараа усаар угаагаарай.
  • Хөгц цэвэрлэх бүтээгдэхүүн
    1/2 аяга brox, 1/2 аяга цагаан цуутай хольж хөгц суусан хэсгийг бүрж,сойзоор сайтар үрж усаар цэвэрлэнэ. Маш их хөгц суусан байгаа бол бүтээгдэхүүнээ түрхэж орхиод нэг цагийн дараа усаар зайлж, зүлгэнэ.

Нэмэлт тайлбар

Бүтээгдэхүүнүүддээ эфирийн тос хэдэн дуслыг нэмж өгснөөр сайхан үнэртэй болно. Та цэвэрлэгээний бүтээгдэхүүний саван дээрээ ямар бүтээгдэхүүн болохыг нь заасан тэмдэглэгээ тавьж өгөх нь сүүлд нь хольж солихгүй амар байдаг.

Гал тогооны цэвэрлэгээний бүтээгдэхүүн

Эрүүл мэндэд хор нөлөөгүй хямд бөгөөд цэвэрлэх чадвар өндөртэй цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг та хийж чадна. baking soda, цагаан цуу, ус ашиглан хийсэн цэвэрлэгээний бүтээгдэхүүн танд гайхалтай үр дүн өгнө. Хоол хүнсний хэрэгслийг зарим цэвэрлэх бүтээгдэхүүнүүд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй гэдэгт үргэлж санаа зовдог эзэгтэй та одоо үүнд санаа зовох шаардлагагүй болно.

Зөвлөгөө

  • Гал тогооны хэрэгсэл цэвэрлэх бүтээгдэхүүн
    шүршигчиндээ цайны халбага сода, цайны халбаганы 1/2 -ээр хүнсний саван, том цайны халбагаар 2 удаа цагаан цуу хийнэ. Сайн сэгсэрч зайлаад шүршигчээ дүүртэл халуун ус хийж сайн сэгсэрнэ. Хэсэг хугацааны дараа халуун буурч хөрсний дараа хэрэв сайхан үнэртэй болгохыг хүсвэл Essential Oil хэдэн дуслыг хийнэ.
  • Тогсгуур болон плетикны тавцан цэвэрлэх бүтээгдэхүүн
    Аяганы 1/3 -ээр baking soda ийг саванд хийнэ. Халуун ус хийж бүрэн уустал найруулна. Бүтээгдэхүүнээ парлонд шингээж бохирдсон хэсгийг сайн үрж хэрэглэнэ.

Нэмэлт тайлбар

Бүтээгдэхүүнүүддээ эфирийн тос хэдэн дуслыг нэмж өгснөөр сайхан үнэртэй болно. Та цэвэрлэгээний бүтээгдэхүүний саван дээрээ ямар бүтээгдэхүүн болохыг нь заасан тэмдэглэгээ тавьж өгөх нь сүүлд нь хольж солихгүй амар байдаг.