Цахилгаан барааны ашиглалтын арчилгааг тогтмол хийх хэрэгтэй.

Гэр ахуйн цахилгаан барааг тогтмол арчилах нь төхөөрөмж бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжийг өгөх бөгөөд эвдрэл гэмтэл тохиолдох нь багасдаг.

Гэр ахуйн цахилгаан барааны ашиглалтын арчилгаа, үйлчилгээг тогтмол хийснээр ихэнх эвдрэлүүдээс зайлс хийж чаддаг. Ингэснээр цахилгаан бараа бүрэн хүчин чадлаараа ажиллах, төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгах, засварын зардлыг хэмнэж болно.

Үйлдвэрийн зөвлөгөөг мэдэж байх:

Та шинээр худалдан авч байгаа цахилгаан хэрэгслийнхээ ашиглалтын номыг заавал авч, уншиж байгаарай. Үйлдвэрийн зөвлөгөө бол хамгийн зөв бөгөөд аюулгүй байдаг.

Цэвэр байдлыг хангах:

Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн цэвэр байдлыг шалгаж байх нь их чухал. Жишээ нь аяга таваг угаагчдаа бохир сав суулгаа хийхдээ хоолны үлдэгдэл шавхруугаа сайн ялгаж хийхгүй бол хоолны үлдэгдэл цугларч эвгүй үнэр үүсгэдэг. Энэ тохиолдолд гэрийн нөхцөлд нэг аяга цагаан цуу хийж машинаа ажилуулсанаар эвгүй үнэрийг цэвэрлэдэг.

Ашиглалтын журмыг мартаж болохгүй:

Төхөөрөмж ашиглалтын журам бол маш чухал зүйл юм. Хүмүүс гэр ахуйн цахилгаан барааг 10-12 жил ашиглах боломжтой гэж үздэг бол ашиглалтын журмыг маш сайн дагаж мөрдсөнөөр 25-30 жил хүртэл ашиглах боломжтой.

Гэр ахуйн цахилгаан барааны ашиглалтын хугацааг уртасгах:

  • Битүүмжлэлийн чанарыг шалгах
  • Шохойжилт, хоолны үлдэгдэл болон бөглөрлийг шалгаж байх
  • Хэзээ ч угаалгын машины даацыг хэтрүүлж хувцас угаах болон хатааж бай.
  • Зөвшөөрөгдсөн цэвэрлэгээний бодис болон цэвэрлэх горимыг мөрдөж ажилла.
  • Жижиг засваруудыг хийж байх хэрэгтэй. Жишээ нь битүүмжлэл, жийрэг, хоолой гэмтсэн үед сольж байх хэрэгтэй.
  • Жижиг засваруудыг хийхгүй удвал гэр ахуйн цахилгаан хэрэгслийн ашиглалтын хугацаа огцом буурдгийг анхаарах хэрэгтэй.

Гэр ахуйн цахилгаан бараагаа ашиглаж бай.

Гэр ахуйн цахилгаан тоног төхөөрөмжийг байнга ажиллуулна гэж тооцон ашиглалтын хугацаа үйлдвэрээс тохируулан өгсөн байдаг учир та цахилгаан тоног төхөөрөмжөө бага ажилуулсанаар тоног төхөөрөмжөө эвдрэлээс хамгаалж чадахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ямар нэгэн зүйлд эргэлзэж байгаа бол мэргэжлийн зөвлөгөө ав.

Цахилгаан хэрэгслийн талаар танд ямар нэгэн асуулт байгаа бол мэргэжлийн байгууллага руу утасдаарай. Тэд таны шинээр худалдан авсан цахилгаан хэрэгслийн тань ашиглалтын талаар хамгийн зөв, аюулгүй зөвлөгөөг өгөх болно.