2015-08-17

Ашиглаагүй гэрлээ унтрааснаар та мөнгөө хэмнэж чадна

Хэрэглээгүй гэрлээ байнга унтрааж, байх зуршлыг өөрийн амьдралын нэг дадал болгох хэрэгтэй. Хүмүүс ариун цэврийн өрөөнд орсныхоо дараа ихэвчлэн гэрлээ унтраахаа мартдаг. Гэр бүлийн бүх гишүүд хэрэглээгүй гэрлийг унтрааснаар эдийн засгийн хувьд мөнгө хэмнээд зогсохгүй байгаль экологио хайрлаж байгаагийн нэг илрэл гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй.

Цахилгаан эрчим хүч ашиглалтын талаарх ойлголт

Ашиглаагүй гэрлүүдээ шалгаж унтраахад танд ердөө 1-2 минут л шаардлагатай. Та гэрээсээ гарахаасаа өмнө болон унтах үедээ хэрэглээгүй гэрлүүдээ шалгаж унтрааж байх нь чухал.

Монгол улсад ахуйн хэрэглээний цахилгааны төлбөр 1кВт - 94.10 төг байдаг

Албан байгууллага, айл өрхийн цахилгааны төлбөр харилцан адилгүй үнэ тарифтай байдаг. Мөн хэрэглээнээс хамааран цахилгаан төлбөрт өөрчлөлт ордог.

Айл өрхүүд ихэвчлэн CFL гэрэл хэрэглэдэг бөгөөд дунджаар 50 Вт цахилгаан зарцуулдаг.

Хүмүүс орчин үеийн хөгжил, техник технологийн дэвшлийг ойлгож амьдралдаа өргөн хэрэглэх болсон нь эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг хэрэглэх явдал юм. Уламжлалт улайсах чийдэн болон эрчим хүчний хэмнэлттэй CFL, LED гэрлүүдийн эдийн засгийн хэмнэлтийн талаарх ойлголт маш чухал. CFL гэрэл дунджаар 50 Вт -ийн 4 ширхэг гэрэл хэрэглэдэг гэж бодвол 1 цагт 200вт цахилгаан хэрэглэдэг гэж ойлгож болно.

Бүх гэрлээ унтрааснаар

Гэрлүүдээ унтрааснаар ямар хэмжээний хэмнэлт хийж болох талаар бяцхан тооцоо хийж үзэцгээе. Ажилдаа явахдаа гэрлээ асаалттай орхисон гэж бодоцгооё. Дээр хэлсэнчлэн 4 ширхэг гэрэл нэг цагт дунджаар 200 Вт цахилгаан хэрэглэж байна. Тэгвэл та 10 цаг гэрлээ асаалттай үлдээснээр 2000Вт - 2кВт цахилгаан ямар ч үр ашиггүй зарцуулна гэсэн үг. Эдийн засгийн тооцоо хийвэл 188.2 төгрөгийн цахилгаан зарцуулжээ. Долоо хоногт - 1317.4 ₮, сард - 5646 ₮, Жилд- 67752 ₮.

Зөвхөн гэрлээ унтрааж заншихаас гадна бусад тогонд залгасан ашиглагдахгүй цахилгаан бараагаа тогноос салгаж байх хэрэгтэй. Жишээ нь телевизор цагт 150Вт цахилгаан хэрэглэгдэг. Унтраахгүй ажилдаа явснаар 1500Вт -1,5кВт цахилгаан зарцуулах бөгөөд Өдөрт - 141.15 ₮, Сард - 4234.5 ₮, Жилд - 50814 ₮

Энэ мэтчилэнгээр та хэрэглэхгүй цахилгаан бараагаа унтраах, тогноос салгаж байхгүй бол таны түрийвчээс байнга мөнгө урсаж байдгийг ойлгох хэрэгтэй. Цахилгаан төхөөрөмжийг унтрааснаар тогны хэрэглээг зогсоосон гэж ойлгож болохгүй. Цахилгаан бараа унтарсан хэрнээ тогны хэрэглээг байнга авч байдгийг та мэдэх үү.