2015-08-17

Ямар төрлийн гэрлийн ламп эрчим хүчний хэмнэлттэй байдаг вэ?

LED ба CFL гэсэн эрчим хүчний хэмнэлттэй гэрлийн хоёр үндсэн төрөл байдаг. Энэ хоёр төрөл нь бидний амьдрал ахуйдаа өргөн хэрэглэдэг улайсах гэрлийн чийдэнгээс маш их эрчим хүчний хэмнэлттэй юм.

Улайсах, LED, CFL гэрлүүдийг эрчим хүчийг хэрхэн үр ашигтай зарцуулдгийг харьцуулж үзье.

Гэрлийн төрлүүдийн үр ашгийг тооцохдоо хэр хэмжээний цахилгаан энергийг гэрэл болгон хувиргаж чадаж байгаар тодорхойлно.

  • LED гэрэл - 1вт цахилгаан энергийг 90-112 люмен болгож хувиргана.
  • CFL гэрэл - 1вт цахилгаан энергийг 40-70 люмен болгож хувиргана.
  • LED гэрэл - 1вт цахилгаан энергийг 10-17 люмен болгож хувиргана.

Эндээс хархад LED гэрэл хамгийн өндөр бүтээмжтэй гэрлийн төрөл болох нь харагдаж байна.

Compact fluorescent light bulbs (CFL)

CFL гэрлийг бид ахуйн хэрэглээндээ өргөн хэрэглэдэг бөгөөд хүмүүс өдрийн гэрэл гэж нэршиж заншисан байдаг. CFL гэрэл нь 8-10 жил ажиллах боломжтой байдаг. CFL гэрэл нь нь нэг төрлийн өнгийн гэрэлтүүлэгтэй сонголт муутай гэж үзэгддэг байсан ч технологийн сайжруулалтын үр дүнд гал тогооны өрөө, унтлагын өрөө, ариун цэврийн өрөөний гэрэлтүүлэг гэх мэтээр олон төрлийн гэрэлтүүлэх чадвартай болж хөгжсөн. CFL гэрлийн нэг дутагдалтай тал нь гадны нөлөөнд маш эмзэг, хадгалахад хүндрэлтэй байдаг бөгөөд мөнгөн ус агуулдаг.

Light-emitting diode (LED)

LED гэрэл нь бага хэмжээний цахилгаан зарцуулдаг бөгөөд 40-50 жил ажиллах чадвартай байдаг. LED гэрэл нь бусад төрлийн гэрэлүүдээс харьцангуй үнэтэй байдаг. Учир нь энерги бага зарцуулдаг, байгаль экологид ээлтэй, хар тугалга болон мөнгө ус агуулдаггүй. LED гэрэл гэрлийг бүдэгрүүлж, тодосгох функц нь CFL гэрлээс илүү ажилладаг. LED гэрэл нь олон төрлийн өнгөний сонголттой бөгөөд LED ганц дутагдал нь үнэ өртөг өндөр байдаг.

  LED CFL Улайсах чийдэн
Ашиглалтын цаг 50,000 цаг 10,000 цаг 1,200 цаг
Ашиглах цахилгаан (60вт тэнцүү) 10 14 60
Үнэ 50,000₮ 8,000₮ 1,500₮
50,000 цаг ажиллахад нийт хэрэглэх цахилгаан (1кВт=1000Вт) 500 кВт 700 кВт 3000 кВт
Цахилгааны төлбөр ( өрхийн тариф 1кВт-94.10₮) 47,050₮ 65,870₮ 282,300₮
Цахилгааны төлбөр ( Байгууллагын тариф 1кВт-151.60₮) 75,800₮ 106,120₮ 454,800₮
50,000 цаг ажиллахад шаардлагатай чийдэнгийн тоо 1 5 42
50,000 цаг ажиллахад шаардлагатай чийдэнгийн зардал 50,000₮ 40,000₮ 63,000₮
Өрхийн тарифаар 50,000 цаг ажиллах нийт зардал 97,050₮ 105,870₮ 345,300₮
Байгууллагын тарифаар 50,000 цаг ажиллах нийт зардал 125,800₮ 146,120₮ 517,800₮

Өрх болон байгууллагын хувьд 50,000 цаг ашиглах гэрлийн нийт зардлыг тооцон үзвэл

Айл өрх 5 ширхэг гэрлийг 50,000 цаг ашиглахад гарах нийт зардал ₮ 485,250₮ 529,350₮ 1,726,500₮
Албан байгууллага 25 ширхэг гэрлийг 50,000 цаг ашиглахад гарах нийт зардал ₮ 3,145,000₮ 3,653,000₮ 12,945,000₮

Ижил хэмжээтэй гэрэлтүүлэгт шаардагдах цахилгаан зарцуулалт

Гэрэлтүүлэг (Люмен ) LED (Вт) CFL (Вт) Улайсах чийдэн (Вт)
450 4 - 5 8 - 12 40
750 - 900 6 - 8 13 - 18 60
1100 - 1300 9 - 13 18 - 22 75 - 100
1600 - 1800 16 - 20 23 - 30 100
2600 - 2800 25 - 28 30 - 55 150