2015-08-17

Бага төсөвөөр эх орондоо амрах газарууд:

Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, калцийн найрлагатай соодлог нуур юм. Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай, 2 ба 3 цэнэгт төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм.

Эмчлэх өвчний заалт:

  • Арьсны эмгэгүүд
  • Харшил, хордлогын нөлөөтэй эмгэгүүд
  • Сахарын диабет
  • Дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг
  • Мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд
  • Үе мөчний хэрх өвчин
  • Хамар хоолойн эмгэг
  • Гэмтэл бэртлийн дараах үе

Бага насны хүүхдээ нууранд оруулж элсэн дээр тоглуулснаар хүүхэд маш сайн чийрэгжиж, өвөл ханиад томуу тусах нь багасдаг.

Нуурын эргийн элс нь рашаан нуурын хаялгаар байнга эрдэсжиж байдаг бөгөөд нарны эгц тусгалаар халан эмчилгээний чанар нь улам өндөр болдог байна. Аварга тосонгийн нуурын эргийн халуун элсэн дээгүүр алхах, элсэн бигнүүр хийх эмчилгээнүүд нь хүний биеийг тайвшруулах ба үе мөчний өвчинд маш өндөр үр дүнтэй эмчилгээ юм

Зам: 270км (230км засмал зам + 40км шороон зам)

Тээврийн хэрэгсэл: Орон нутгийн тээвэр 15,000₮. Жижиг тэрэг болон Estana. Нарантуул захаас 14-17 цагийн орчимд явдаг.

Байр:

  1. Модон байшин: 4 –н ортой. Телевизор, хөргөгч байхгүй. Хоногийн 45,000-50,000₮. Орох хүний тоо хязгааргүй.
  2. Гэр: 4 – н ортой 4 ханатай гэр. Телевизор, хөргөгчтэй. Хоногийн 20,000-25,000₮ (5-н ортой 5 ханатай гэр 25000-30000₮). Орох хүний тоо хязгааргүй.
  3. Хувийн амрагчид өөрийн майхнаа барьж амрах боломжтой бөгөөд тусгай талбайг хашиж өгсөн байдаг.

 

Үйлчилгээ:

  1. Шавар: Хар шавар(үе мөч, ангин), шар шавар(харшил, тууралт), саарал шавар (Гоо сайхан) 500гр - 3000₮
  2. Бариа засал: Оншилгоо – 10,000₮, Бүтэн биеийн бариа – 20,000₮, Толгой – 5,000₮
  3. Гүүний саам: 100мл – 1500₮