2015-08-17

Хувийн санхүүг зөв удирдах 9 -н зуршил

  1. Тогтмол мөнгө хадгал. Амьдрал баян, тохиолдох элдэв зүйлүүд таныг хүрээлэн байж байгаа болохоор үүнтэй эвлэрэн ямар ч мөнгөний хэрэгцээ шаардагдах үйл явдлыг урьдчилан тооцоололгүйгээр хадгаламж руугаа мөнгө хийж байх хэрэгтэй. Цалин буухлаар автоматаар хадгаламж руу тань мөнгө татдаг үйлчилгээ банкнуудад байдаг. Үлдсэн мөнгөө авч байгаа цалингаа гэж бодож, хэрэглээгээ зохицуулж сур.
  2. Зарлагаа сайн хяна. Залуучууд, залуу айл өрхүүдийн хамгийн том санхүүгийн асуудал бол зарлагаа хянах явдал. Зарлагаа хөтөлж, юун дээр хэтэрхий их мөнгө зарж байгаагаа үнэлж дүгнэдэг байх хэрэгтэй. Орлого зарлагаа хянахад тань Өрхийн төсөв програм туслах болно.
  3. Санхүүгийн сахилга баттай амьдарч сур. Та хэзээ ч зарлагаа хянаж үзээгүй бол нэг сарын турш өрхийн төсөв програмыг ашиглан зарлагаа хөтөлж, тайлангаа хараарай. Тайлан дээрээ тулгуурлан зарим зарлагаа зогсоох, эсвэл багасгах зорилт тавь. Зарлагаа чухал, чухал бус гэж 2 ангилан чухал бус зарлагаа багасгах хэрэгтэй.
  4. Ирээдүйдээ хөрөнгө оруул. Хэрэв чи залуу хүн бол тэтгэвэрт гарах тухай боддоггүй байж таараа. Гэвч энэ бол маш чухал. Тиймээс ирээдүйдээ зориулж одооноос мөнгөн хуримтлал үүсгэж эхлэх хэрэгтэй. Та одоо л ирээдүйдээ зориулж хөрөнгө оруулж эхэлвэл танд хожим маш их хэрэг болно. Залуу хүн бүр өөрийн дуртай зүйлсээ хийх, өөрийн бизнесээ эхлүүлэхийг боддог. Тэгвэл тэр үед чинь туслах, хүсэл мөрөөдлөө эхлүүлэх мөнгөн хуримтлалыг яг одооноос эхэлж хадгалах хэрэгтэй.
  5. Гэр бүлийн санхүүгийн аюулгүй байдал. Та хамгийн түрүүнд урьдчилан тооцоолоогүй мөнгөний хэрэгцээ шаардлага гарахад зориулж мөнгөн хадгаламж үүсгэ.Амьдрал баян бөгөөд жаргал зовлон ээлжилдэг гэдгийг байнга санаж яв. Амьдрал чинь аз жаргалтай энх тунх сайхан байвал энэ мөнгө хэрэглэгдэхгүй улам л хуримтлагдана. Та энэ хадгаламжийнхаа зарим хэсгийг хожим хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд хэрэглэж болох юм.
  6. Дугтуйт төсвийн аргыг хэрэглэ. Энэ арга нь маш энгийн бөгөөд санхүүгийн сахилга батад сургах маш үр дүнтэй арга юм. Жишээ нь та сарын зарлагаа ангилж дугтуй үүсгэх хэрэгтэй. Жишээ нь хоол хүнс, унаа тээвэр, зугаа цэнгэл гэх мэт. Түүндээ сарын эхэнд тухайн сардаа зарцуулах мөнгөө хувааж хийнэ. Мэдээж орлогоосоо хэтрүүлэхгүй нь ойлгомжтой байх. Тэгээд зарлага хийхдээ харгалзах дугтуйн дахь мөнгөнөөсөө авна. Хэрэв сарын хэрэглээндээ хүрэхгүй өмнө нь мөнгө чинь дуусвал та маш сахилга батгүй байна гэж ойлго. Мөнгө үлдвэл би хэмнэж чадлаа гэж ойлгоно. Тэр хэмнэж үлдээсэн мөнгөө хуримтлуулж, илүү чухал зүйлдээ зарцуулаарай. Энэ дугтуйт төсвийн аргыг “Өрхийн төсөв” програмд нэвтрүүлж өгсөн тул та програмаа өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэглэж заншаарай.
  7. Сар болгон төлөх ёстой өр төлбөрөө шууд төл. Байрны зээл, утасны мөнгө, байрны мөнгө, цахилгааны мөнгө гэх мэт сар бүр төлж байх төлбөрүүдийг бэлэн мөнгө байгаа л бол хойш тавилгүй шууд төлж бай. Хүмүүс за хэд хоногийн дараа төлье гэж бодож байтал аар шаархан зүйлээс болж өр төлбөрөө төлөхөөр төлөвлөж байсан мөнгө чинь үрэгдчихсэн байдаг.
  8. Хувийн санхүүгийн боловсролоо дээшлүүл. Та санхүүгийн боловсролын талаарх мэдлэгээ ямагт тэлж, сайн зөвлөгөөнүүдийг олж уншиж байх хэрэгтэй.
  9. Таны хөрөнгө мөнгө өсөж байгааг та илт мэдрэх болно. Та зөвлөгөө дагаж, хэрэггүй зарлагаа танаж, өр зээлээ хянаж, байгаа орлогондоо зөв, санхүүгийн сахилга баттай амьдарч сурснаар өөрийн хөрөнгөө өсөж байгааг илт мэдрэх болно. Та сар бүр хэдий хэр мөнгөн хөрөнгө, мөнгөн бус хөрөнгө цуглуулж чадсанаа тооцож байх хэрэгтэй. Та тун удахгүй хангалуун амьдар ч эхлэх болно.