2015-08-17

Тасалгааны нөхцөлд ургуулж болдог эрүүл мэндэд ач тустай 10-н хүнсний ногоо

Хэрэв та наран талдаа 2-оос 5 цонхтой байранд амьдардаг бөгөөд бага зэрэг цаг зав зарцуулах боломжтой бол эрүүл мэндэд тустай бөгөөд хялбархан ургуулж болох 10 -н ширхэг хүнсийг ногоог гэртээ тарьж, эрүүл витаминаар баялаг хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэх боломжтой юм.

За ингээд эдгээр хүнсний ногоог хэрхэн тарих талаар зөвлөгөө өгье.

 

Хүнсний ногоо тарих ерөнхий зөвлөгөө

  • Эдгээр хүнсний ногоо нь маш сайн агаар сэлгэлттэй хөрс шаарддаг. Та энэ нөхцлийг хангахын тулд хөрс хийж байгаа савныхаа доод талд агаар сэлгэх болон илүүдэл чийг гарах нүхийг гаргаж өгөх хэрэгтэй. Мөн савныхаа доод талд илүүдэл шингэн цуглуулах таваг тавиж өгсөнөөр шал болон цонхны тавцан бохирдохгүй байх болно.
  • Хүсний ногоо бүр өөр өөрийн хөрсний бүтэцийг шаарддаг. Та цэцэрлэгжүүлэлтийн худалдаанаас тухайн ургамалдаа тохирох хөрсийг авч болох ба мөн өөрөө хөрсөө бэлдэж болно. Хүнсний ногоо бүрийн нарийн хөрсний бүтэц байдаг боловч хүнсний ногоо тарих ерөнхий хөрсийг хэрэхэн бэлдэх аргаар хөрсөө бэлдэж болно.
  • Эдгэр хүнсний ногоо сайн ургахын тулд дараах орчин хөцлийг шаарддаг. Үүнд нарны гэрэл сайн тусах, орчны дулаан хамаарна. Наран талын цонх нь таны ургамалыг маш сайн ургахад онцгой үүрэгтэй. Хэрэв танд наран талдаа цонх байхгүй бөгөөд орчны темпратур нь хүйтэвтэр бол нарны гэрлийг хиймэлээр үүсгэдэг технологи байдаг. Энэ нь нарны гэрэл болон орчны темпратурыг тааруулж өгнө.

 

1. Avocados

Эрүүл мэндэд ямар тустай вэ?: Avocados нь Е, В6, каротиноор баялаг. А витамины өндөр агууламж нь хорт хавдар, зүрх судасны өвчлөл, нүдний хараа муудахаас сэргийлдэг. Иймээс таны эрүүл мэндэд маш их тустай жимс юм.

Яаж тарих вэ?: Avocado -гийн модноос авсан жимсээр модыг ургуулах боломжтой боловч ургах боломж нэлээн бага байдаг. Хэрэв та найдвартай ургац авахыг хүсвэл avocado модны үрслэгээг авсан нь сайн сонголт болно.(том ногоон гадаргуутай эсвэл хар гадаргуутай жимстэй нь илүү сайн байдаг ). Модоо арчилах талаар зөвлөгөө өгөхөд хөрсөө савандаа хийхээсээ өмнө савныхаа агаар сэлгэлтийн нүхийг сайн гаргаж, хөрсийг дүүргэж өгнө. Усалгааг хийхдээ хэзээ ч их хэмжээгээр усалж болохгүй. Avocado -гийн үндэс намгархаг хөрсөнд тохирдоггүй. Avocado мод нь 3 митерээс илүү өндөр ургадаг бөгөөд та модоо тогтмол тайрч, намсгаж байх хэрэгтэй.

Ургацаа яаж хураах вэ?: Ногоон жимстэй avocado-гийн төрлүүд нь ургац бэлэн болох үедээ жимсний гадаргуу үл ялиг шарлах, хар жимстэй төрлүүдийн хувьд жимс бүрэн хар болох үед жимс боловсорсон гэж үздэг. Боловсорсон жимс нь цөөхөн хэдэн долоо хоног л модондоо байж чаддаг. Түүнээс их удвал амт чанараа алддаг гэдгийг санах хэрэгтэй.

2. Garlic Greens

Эрүүл мэндэд ямар тустай вэ?: Pungent сармис нь хорт хавдарын эсрэг тэмцэгч ургамлын нэг. Зүрх судасны өвчин, зарим төрлийн хавдараас хамгаална.

Яаж тарих вэ?: Ногоон сармисыг тарих нь бага зэргийн хүндрэлүүд гарч болно. Эхлээд жижиг хумстай сармисны булцуу худалдаж авна. Мөн та бага зэрэг муудсан, өнгө үзэмж муутай сармис хямдхан үнэгүй авч болно. 10 орчим см өндөртэй савны ёроолыг илүүдэл гарах болон агаар сэлгэх зорилгоор хэд хэд цоолно. (yogurt ны сав ер нь гэрийн нөхцөлд яг таардаг) хөрсөө саванд дүүргэхдээ дээд ирмэгээс нь 1.5 см доор байхаар дүүргэнэ. Сармисны хумсаа суулгахдаа үндэс хэсгийг нь доош нь харуулж суулгаад хөрсөөр нь булна. Суулгахдаа сармисны хумсыг бүрэн дарж байхаар гүнд суулгана. Усалгааг тогтмол сайн хийж байх бөгөөд хэт их усалж болохгүй. Нэг долоо хоногийн дараа соёлж эхэлнэ.

Ургацаа яаж хураах вэ?: Ногоон иш 20-25 см өндөрт ургадаг хэдхэн 7 хоногийн дотор, тэр үед нь хайчаар ишийг тайран авч хэрэглэнэ. Нэг хумснаас олон ургац авахын тулд сайн бордоотой хөрс хэрэгтэй бөгөөд бүрэн ургасны дараа тайрч дахин шинэ үрслэгээг хийж байх нь илүү үр дүнтэй байдаг.

3. Microgreens

Эрүүл мэндэд ямар тустай вэ?: Microgreens нь витамин А,С,К болон folate-ийг агуулдаг. Хүнсэндээ хэрэглэх нь хүнсний тэжээллэг чанарыг ихээр нэмэгдүүлдэг.

Яаж тарих вэ?: Олон төрлийн үр худалдаж авахаас эхэлнэ. Үүнд radishes, kale, Swiss chard, beets, basil, and dill. 5см -ийн гүнтэй ёроолдоо илүүдэл гаргах болон агаар сэлгэх нүхтэй саванд тариалалтаа хийнэ.Усалгааг хийхдээ тоосруулагч ашиглаж хөрсийг чийгшүүлнэ. Өрөөний Ò¿ðèéâ÷ 16-21 С байлгах бөгөөд нарны тусгалтай газар ургуулна. Тоосруулагчаар өдөр бүр усална. Хөрсийг хатааж болохгүй бөгөөд мөн хэт их усалж болохгүй. 3-5 өдрийн дотор соёолно. Өдөрт 12-14 цагийн турш нарны гэрэл тусах газарт байлгана.

Ургацаа яаж хураах вэ?: Үрсэлгээ 2.5 - 5см өндөртэй болох(3 долоо хоног болно) ба 2 навчтай болсон үед хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой. Хэрэглэхдээ хайчаар 2 навчийг нь хайчилж хүнсэндээ хэрэглэнэ. Үндсэн ишийг нь нь хайчилж болохгүй. Microgreens шууд хүнсэнд хэрэглэх бөгөөд гялгар уутанд хийж хөргөгчинд 5 хүртэлх хоног хадгалан хэрэглэж болно.

4. Salad Greens

Эрүүл мэндэд ямар тустай вэ?: Microgreens -тэй адилхан ашиг тустай бөгөөд Salad Greens (iceberg, spinach, romaine, red leaf, arugula) нь А, С, К витамин ихээр агуулдаг бөгөөд мөн folate, төмөр агуулдаг.

Яаж тарих вэ?: Эхлээд үрээ худалдаж авна. Тарих саваа сонгож илүүдэл болон агаар сэлгэх нүхийг савны ёроолд гаргаж хөрсөө савандаа дүүргэнэ. Үрээ хоорондын зай 10 см орчим байна.

Хэрэв үр ашиглаж байгаа бол: нүхэлсэн газарлуугаа хэдэн үр хийгээд нүхийг хөрсөөр дарна.

Суулгац ашиглаж байгаа бол: нүхэндээ суулгахаас өмнө үндсийг цэгцэлж, эргэн тойрны хөрсөөр хучиж өгнө.

Тариалалтаа хийсний дараа хөрсөө усална. Услахдаа үрсэлгээ хийсэн газрынхаа ойролцоох хэсгүүдээр сайн усалж өгнө. Хөрс байнгын чийгтэй байх ёстойг санаж өдөр бүр усалж байх хэрэгтэй.

Ургацаа яаж хураах вэ?: Ургацаа хураахдаа зөвхөн навчийг хайчилан авч хүнсэндээ хэрэглэнэ. Нэг дор нэг үндэснээс ургасан бүх навчийг хайчилж болохгүй.

5. Scallions

Эрүүл мэндэд ямар тустай вэ?: Ногоон сонгино нь өрхийн хоол хүнсний салшгүй нэгэн бүрэлдэхүүн байдаг бөгөөд сонгиныг хэрэглэснээр хавдараас сэргийлж байдаг. Мөн бие мах бодийг чөлөөт радикалуудаас хамгаалж байдаг.

Яаж тарих вэ?: Ямар нэгэн үр шаардлагагүй. Та ногоон сонгинын нэг багцыг худалдаж аваад бага зэргийн усанд хийж нар тусах газарт тарина. Усаа өдөр бүр сольж байх шаардлагатай. Ногоон сонгиноо хүнсэндээ хэрэглэхдээ хайчаар тайрч хэрэглэх бөгөөд тайрсан сонгино 7-10 өдрийн дараа дахин ургаж хуучин хэвэндээ ордог. Бөөрөнхий сонгиныг ногоон сонгино болгож ургуулж болно. Үүний тулд устай савны амсар дээр кардонан цаасыг сонгинын үндэс орох хэмжээтэй нүхлэн сонгиноо дээр нь тавина. Сонгины үндэс усанд дүрэгдэж байгаа эсэхийг анхаараарай.

Ургацаа яаж хураах вэ?: Сонгинын дээрээс хайчилж хүнсэндээ хэрэглэнэ. Тайрахдаа усны түвшингээс 5 см хэмжээтэй үлдээд тайрахад хангалттай. Ногоон сонгино 15см урт ургах үед нь тайрч авбал зохимжтой. Ногоон сонгинын цагаан иш аажмаар уртсаж ургадаг.

6. Basil

Эрүүл мэндэд ямар тустай вэ?: энэ ургамал нь элдэв үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.

Яаж тарих вэ?: Үрээ худалдаж авч, тарих саваа бэлдэхээс эхэлнэ. Тарих сав хамгийн багадаа 10 см өргөнтэй агаар сэлгэлт болон илүүдэл гаргах сайн нүхтэй байх шаардлагатай. Basil -ийг дулаан орчинд тариалах тохиромжтой бөгөөд нарны гэрэлд өдөрт хамгийн багадаа 6 цаг байх шаардлагатай. Хөрсний бордооны хувьд сар болгон бордоогоор сэргээх хэрэгтэй. compost tea аргаар бордох нь зөв. Өдөр бүр усалж байх шаардлагатай. Дулаан нөхцөлд ургадаг учир хөрс хатсан даруйд чийглэж байх шаардлагатай. Тайрч багасгаж байх тусам их ургац өгнө.15 см урт ургасан иштэй навчийг хайчаар тайрч авч хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.

Ургацаа яаж хураах вэ?: нэг багц бүрээсээ цөөхөн навчнуудыг хайчилж ав. Нэг бутны бүх навчийг авч болохгүй.

7. Chives

Эрүүл мэндэд ямар тустай вэ?: Chives нь antioxidants, ватамин А, С агуулдаг.

Яаж тарих вэ?: Үрээ худалдаж аваад 15-20см диаметртэй саванд үрсэлгээг хийнэ. Хөрсөө дүүртэл хийгээд үрээ суулгаж, хөрс бүхэлдээ нарны гэрэл тусахаар байрлуулна. Тогтмол услах шаардлагатай бөгөөд хэзээ ч хөрсийг хатааж болохгүй.

Ургацаа яаж хураах вэ?: нэг багц бүрээсээ цөөхөн навчнуудыг хайчилж ав. Нэг бутны бүх навчийг авч болохгүй.

8. Cilantro

Эрүүл мэндэд ямар тустай вэ?: Cilantro каротин ихээр агуулдаг бөгөөд витамн А -гийн агууламж өндөр ургамал юм. Зүрх судасны өвчин, хавдар, цус харвалтаас хамгаална.

Яаж тарих вэ?: Тарихын тулд та үр худалдан авах хэрэгтэй. Тарих сав 20см -ээс багагүй өндөртэй, савныхаа доод талд илүүдэл зайлуулах, агаар сэлгэх нүхтэй байна. Хөрсөө савны дээд амсраас 5 см доор дүүргэнэ. Үрээ суулгаад хөрсөө бүрэн чийг автал нь усална. Савныхаа доод талд илүүдэл цугларах таваг тавиарай. Өдөр бүр усалж, нар тусах газар байрлуулаарай.

Ургацаа яаж хураах вэ?: ургацын дээд талаас хайчилж хүнсэндээ хэрэглэнэ. Нэгэн зэрэг бүгдийг нь тайрч болохгүй.

9. Mint

Эрүүл мэндэд ямар тустай вэ?: Амт чанараа удаан хадгалдаг, хоол шингээлтэд их тустай хүнсний ногоо юм. Mint тэй цай нь архины хордлого тайлдаг.

Яаж тарих вэ?: Та эхлээд үр эсвэл суулгац, эсвэл бүр ургасан Minit худалдаж авна. Тарих сав чинь нэлээн гүн бөгөөд амсрын диаметр багадаа 25см хэмжээтэй байна. Учир нь minit ургахдаа их өндөр болдоггүй харин өргөөшөө тэлж ургадаг ургамал юм. Үрээр тарих гэж байгаа бол хөрсөндөө суулгаад хөрсөө сайн усалж өгнө. Хөрсийг хатааж болохгүй. Нар тусах газарт байрлуулж ургуулаарай.

Ургацаа яаж хураах вэ?: Навчийг хайчилж хүнсэндээ хэрэглэнэ. Нэгэн зэрэг бүгдийг нь тайрч болохгүй.

10. Rosemary

Эрүүл мэндэд ямар тустай вэ?: Анхилуун үнэртэй carnosic acid баялаг, antioxidant агуулсан биеийн жингээ барихад их хэрэгтэй бөгөөд холистрины хэмжээг хэвийн хэмжээнд барихад тусалдаг.

Яаж тарих вэ?: Тарихдаа үрээр болон үрслэгээ хийх арга замаар тарина. Хөрсөө бэлдэхдээ хар шороог нарийн ширхэгтэй элстэй хольж хөрсөө бэлтгэнэ. Хөрсөө савандаа хийхдээ 12 см тутамд цайны халбага Live хөрсөндөө дэвсэж өгнө. Өдөрт 6 цагаас доошгүй хугацаанд нар тусах хэсэгт байрлуулах хэрэгтэй усалгаа хөрсний өнгөн хэсэг бага зэрэг хатах үед хийж байна.

Ургацаа яаж хураах вэ?:Нэг тариалалтаас цөөхөн мөчрийг тайран авч хүнсэндээ хэрэглэнэ. Бүх мөчрийг нэг дор тайрч болохгүй.